Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд өнөөдөр өглөө газар хөдөлсөн байна. Тодруулбал, тус сумын Найз багийн “Галт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ /Ө-45071/00//, У-104009/00/// өглөөний 05:07 цагт 4.31, мөн 06:11 цагт дахин 3.64 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс утсаар мэдээлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Т.Гэрэлээс тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” гэв.