ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малчид 70 гаруй мянган тонн өвс нөөцөлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-20

Архангай аймаг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 4-ний 218 дугаар тогтоолын дагуу  2018 онд малчдын түвшинд 80.0 мянган тонн байгалийн хадлан, 1300 тонн гар тэжээл, аймаг сумдын аюулгүй нөөцөд 1400 тонн өвс, 670 тонн тэжээл, бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ сарын 10-ны байдлаар малчдын түвшинд  70.1 мянган  тонн өвс, 1046 тонн гар тэжээл, 971.4 тонн ногоон тэжээл, 768.5 тонн давс, хужир, шүүг бэлтгэсэн. Сумдын аюулгүй нөөцөд 950 тонн өвс, 570 тонн тэжээл нөөцөлж авахаар төлөвлөснөөс 622.2 тонн өвс, 297.3 тонн тэжээлийг нөөцөд төвлөрүүлжээ.

Аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж 30 сая төгрөгөөр өвс, ногоон тэжээл худалдан авхаар ажиллаж байна. Зарим сумд Булган, Дорнод, Сүхбаатар аймгаас өвс бэлтгэх талаар гэрээ хэлэлцээр хийж, өвсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж буй. Өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх өвөл, хаврыг эрсдэлгүй даван туулах зорилгоор аймгийн ИТХ-аар сум бүрт 10 га тариалангийн талбай шийдвэрлэж, мөн 12 сумын иргэн аж ахуй нэгжид 16 тонн ногоон тэжээлийн үрийг хөнгөлөлттэй олгожээ.