ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төмөр замын дэр мод ялгарч муудсанаас осол гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-18

ОХУ-БНХАУ-ын хооронд үр тариа тээвэрлэж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний дунд хэсэг буюу 15-24 дэх вагон замаасаа гарсан осол өчигдөр “Дархан-1” өртөөний замд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл осол төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. 2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна. 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж байгаа ч өнөөдөр 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж.

Ослын улмаас нэг вагоны үр тариа асгарснаас гадна нэг вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаасаа гарчээ. Ослын газарт УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс гарч, шуурхай ажилласан байна.