Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул Дархан-Уул аймгаас гарах бүх чиглэлд буюу Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн, Булган - Орхон, Булган - Хөвсгөл мөн А0603 кодтой Цэцэрлэг - Тосонцэнгэл - Нөмрөг чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаасан байна. Иймд онц шаардлагагүй бол тус чиглэлүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын нөхцөлд тохирсон өвлийн дугуйг хэрэглэж тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчихыг ОБЕГ-аас анхааруулав.