ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын иргэд Хөвсгөл аймагт сураггүй алга болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-29

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат хоёр иргэн энэ сарын 18-нд ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн зургаан алба хаагч, Тагнуулын газрын нэг, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь хоёр хүн, нийт 36 хүн гурван бүлэгт хуваагдаж эрэн хайх ажиллагааг явуулсан аж. Баг тус бүр 40-км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй байна.

Тиймээс 20.30 цагт түр зогсоосон ч, өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 10.29-ний өдрийн 07:30 цагт Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн эхлүүлсэн байна.