ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төөрсөн бамбарууш малчны хотонд өвөлжинө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-11

Дорнод аймгийн Баян-Уул сумын малчны хотонд аравдугаар сарын 11-ны өдөр баавгайн бамбарууш орж иржээ. Малчин Баттөмөр түүнд мах өгөхөд цагийн дараа хашаа ч юм явсан байжээ. Гэтэл долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 17-нд баавгайн бамбарууш буцаад хүрээд ирсэн талаар малчин н.Баттөмөр ярьсан байна.

Аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгээс уг бамбаруушийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзэж, улмаар Баян-Уул сумын 3-р багийн малчин Баттөмөрийн өвөлжөөнд байлгахаар  шийдвэрлэжээ. Бамбаруушийг мах, лууван, сүүгээр хооллож байгаа бөгөөд зөгийн балд дуртай учир иргэдээс түүнийг хооллоход тусламж хүсчээ.