Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг “Хустайн” даваанд /сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд /5 зорчигчтой/ иргэн Э-ын “Приус-11” загварын автомашинтай зорчиж байсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харъяат иргэн А /47 настай, эрэгтэй/ бие засах гэж буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 26 км зам туулан 23:27 цагт очиж, зорчиж явсан 2 иргэнтэй хамтарч Хустайн Даваанаас урд чиглэлд төв замын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.