ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аймаг дундын отрын бүс нутагт 527 өрхийн 467 мянган мал өвөлжиж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-18

Монгол Улсын Засгийн газрын 187 дугаар тогтоолоор баталсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-д заасны дагуу аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх малын төрөл, тоог тухайн отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурал 2018 оны аравдугаар сард болсон.

Зөвлөлийн хурлаар есөн отрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 672 438 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл энэ  сарын 13-ны өдрийн байдлаар Завхан, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Увс, Говьсүмбэр, Ховд, Төв аймгийн отрын бүс нутагт 527 өрхийн 467039 мал өвөлжиж байна.