Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Тэлмэн нуурын дээгүүр мотоцикльтэй зорчиж явсан тус сумын иргэн Н мөс цөмөрснөөс нууранд живж амиа алджээ. Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт хоёр хоног ажиллан, талийгаачийн цогцсыг нуураас гаргаж авсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгахад талийгаач нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.