Өмнөговь аймаг "Эрүүл шүд" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын нэгдүгээр сургуульд шүдний кабинетийг байгуулав. 2018 онд сургууль, цэцэрлэгийн 2-7 настай нийт 3897 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас эмчилгээнд 2199 хүүхдийг хамруулж 56 хувийг нь эрүүлжүүлсэн байна.
Даланзадгад сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд шүд ломбодох, сувгийн эмчилгээ, шүд авах, шүдний ховил ломбодох эмчилгээнүүдийг хийж шүд цоорлын тархалтыг 11 %-иар бууруулжээ. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүдний кабинетад шинээр 2 эмчийн орон тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмчийн орон тоог нэмснээр шүдний кабинетаар үйлчлүүлэх иргэдийн очер дарааллын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.