Энэ сарын 07-17 хүртэл улсын хэмжээнд мал тооллого эхэлнэ. Үүнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байгаа аж. Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод хамрагдах юм байна.