ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цасан шуурганы улмаас 10 суманд 13 гэр нуржээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-02

Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт энэ сарын 1-ний өдөр хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1 гэр нурж, , Цагааннуур суманд 1 байшингийн дээврийн төмөр хууларсан байна.  Мөн  Увс аймгийн Давст, Хяргас суманд  2 гэр, Завхан аймгийн Завханмандал, Тэс суманд 2 байшингийн дээврийн төмөр, Ховд аймгийн Дарви, Манхан, Чандмань суманд 10 гэр нуржээ.  Үндсэндээ  нийт 4 аймгийн 10 суманд 13 гэр нурж, 3 байшингийн дээврийн төмөр хууларсан байна.

Цаг агаарын аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Баян-Өлгий аймгийн автозамын хөдөлгөөнийг өнгөрсөн  сарын 30-ны өдрийн 22:00 цагаас хаажээ. Мөн  Говь-Алтай аймгийн автозамын хөдөлгөөнийг энэ сарын 01-ний өдрийн 04:00 цагаас, Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг мөн  өдрийн 12:00 цагаас, Ховд аймгийн автозамын хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 30-ны өдрийн  22:00 цагаас түр хугацаагаар тус тус хаасан байна. Харин Увс аймгийн автозамын хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 30-ны өдрийн 20:00 цагаас түр хугацаагаар хааж, 12-р сарын 01-ний өдрийн 17:30 цагт нээж хэвийн ажиллагаанд оруулжээ.