ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цасанд машин нь суусан иргэдийг аварчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-02

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа билээ. Тэгвэл шуурганы улмаас иргэд төөрөх, цасанд суух зэргээр Онцгой байдлын албанд хандаж буй аж.

Тухайлбал, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Хар толгойн-Үзүүр” гэдэг газар Тэс сумын Дооно багаас Зүр багийн чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Г-ийн эзэмшлийн  “Форестер” загварын суудлын автомашин 6 зорчигчтой цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 18:10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 18:40 цагт очиж, тус сумын харьяат иргэн О /44 настай, эмэгтэй/, иргэн Г /32 настай эрэгтэй/, иргэн Г/30 настай, эмэгтэй/, иргэн Г/29 настай эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нарыг Тэс суманд тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Улаан хадны-Ам” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин “Орхон” голд суусан тухай дуудлагыг 12-р сарын 01-ний өдрийн 22:05 цагт  хүлээн авчээ.  Тус  аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын  хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар  ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 22:47 цагт очиж, тус сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй/, иргэн Н /25 настай, эрэгтэй/ нарыг Хархорин суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.