ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд мал тооллого эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-06

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Үүний дагуу 2018 оны мал тооллого өнөөдөр орон даяар эхэлжээ. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад буй юм байна.

Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогооор Монгол Улсын хэмжээнд нийт 66.2 сая тоо толгой мал тоолуулжээ. Сүүлийн арван жилийн мал тооллогын нэгдсэн дүнгээс харахад малын тоо толгой 2010 оноос хойш тогтмол өссөн аж.

Тухайлбал, 2010 онд 32.7 сая мал тоологдсон бол 2012 онд 40.9 сая, 2014 онд 51.9 сая, 2016  онд 61.5 сая болж хоёр жил тутамд арван саяар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Малын тоо энэ жилд таван орчим саяар өссөн дундаж үзүүлэлтээр тооцох юм бол энэ жил улсын хэмжээнд 70 орчим сая мал тоологдох магадлалтай юм байна.