ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МАЛЫН ХУЛГАЙГ ХЯНАЛТЫН СИСТЕМЭЭР ИЛРҮҮЛДЭГ БОЛНО

O.Admin
2018-12-08

Хулгайн малыг хяналтын системээр илрүүлэх болох юм байна. Тодруулбал, авто замын постуудад тоног төхөөрөмж байршуулснаар машинд ачиж яваа малыг ээмэгнийх нь дугаараар алсын зайнаас буюу 10-20 метрийн зайнд унших юм байна. Ингэснээр аль аймгийн ямар сумаас, хэн гэдэг малчны хотоос авч яваа вэ гэдэг нь тодорхой гарах аж.

Хэрэв гарал үүсэл байхгүй бол малын хулгай, эсвэл зөвшөөрөгдөөгүй мал явж байна хэмээн үзэн, саатуулж, гарал үүслийг нь тодорхой болгох юм байна. Сэжигтэй бүсээс нууцаар мал тээвэрлэсэн байх магадлалтай болон, энэ тохиолдолд халдварт өвчин тарах эрсдэлтэй учир хянаж зогсоох аж.