ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй болсон 13 настай хүүг хайж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-25

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айлд очиж,  гурван жил мал малласан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат 13 настай хүү малдаа яваад сураггүй болжээ.

 

Хүү Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар иргэн Н-ийнд мал малладаг байсан аж. Тэрбээр энэ сарын 21-ний 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон байна.

 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, нийт зургаан  хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.23-ны өдрийн байдлаар тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл айлуудаар нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:15 цагт ажиллагааг зогсоожээ.