Энэ оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын мал 66463.7 мянга болж 2017 оноос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Увс, Сэлэнгэ зэрэг есөн аймагт малын тоо 30-аас 400 мянгаар өсчээ. Харин Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Завхан, Өмнөговь, Булган, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Өвөрхөнгай, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймаг, нийслэл Улаанбаатар хотод малын тоо таван мянгаас 338 мянгаар буурсан байна.. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл адуун сүрэг 12 аймагт, үхэр 8 аймагт өсч, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймаг малаа таван төрлөөр өсгөн магнайлсан байна.