ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтыг 1.2 тэрбум төгрөгөөр баталжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-07

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ээлжит ХII хуралдаан өнгөрөгч оны арванхоёрдугаар  сарын 5-ны өдөр болов. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “2018 оны үйл ажиллагаа”-ны тайлан танилцуулах тухай
-2019 онд Говьсүмбэр аймгийн иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг сум тус бүрээр батлах тухай
-Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
-Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэх тухай
-Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар хэлэлцэх
-Боловсролын салбарын ТЗШ-ийн төсөвт зохицуулалт хийх саналын төслийг хэлэлцэх тухай
-Говьсүмбэр аймгийн Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, гудамжны гэрлийн арчилгаа, хог хаягдлыг тээвэрлэх булшлах ажлыг хөлсөөр гүйцэтгүүлэх зардлын нэгж тарифыг батлах тухай
-Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай
-2019 оны орон нутгийн төсвийн төсөлд аудитын дүгнэлт танилцуулах тухай
-Аймгийн 2019 оны орон нутгийн төсвийг хэлэлцэж батлах тухай

Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрөгч оны жилийн эцсийн хэрэгжилтийг хэлэлцүүлж 87.33, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлж жилийн эцсийн хэрэгжилтийг 88.44 хувьтайгаар хангалттай гэж үнэллээ. Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл хуралдаанд танилцуулсан. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлснээр аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн 107 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Аймгийн 2019 оны төсвийн төслийг ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга А.Отгонтуяа, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ нар хуралдаанд танилцуулж 2019 оны аймгийн нийт төсвийг 12.3 тэрбум төгрөгөөр, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтыг 1.2 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Мөн аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээг хэлэлцэн баталж 238 иргэнд 26.9 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бол 100509.29 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.