ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2018 онцлох хүүхдүүдийг шалгарууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-07

2018 “Оны онцлох хүүхэд” шалгаруулах аймгийн Хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг  Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЗДТГазар, ИТХ, Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Дуу бүжгийн боржигин чуулгатай хамтран амжилттай зохион байгуулжээ. Шинэ жилийн баярт  Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, “Дэлхийн зөн” ОУБ Бор-Өндөр1 ОНХ менежер Д.Оюунтуул нар оролцож,  хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж шагнал гардуулсан юм. Хүүхдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжиж, амжилттай суралцсан сурагчдыг шагнаж урамшуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медалиар тав, “Шилдэг хүүхэд” алтан медалиар тав, 2018 “Оны онцлох хүүхэд”-ээр есөн  сурагч  шалгарсан юм. Мөн  Ерөнхий боловсролын таван сургуулийн авьяаслаг 150 гаруй сурагчдын хамтарсан урлагийн тоглолт болов. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “ШИЛДЭГ СУРАГЧ” алтан медалиар

1. Нэгдүгээр сургуулийн 7в ангийн сурагч Лхагвасүрэнгийн Отгонжаргал
2. Хоёрдугаар сургуулийн 10б ангийн сурагч Очирхуяийн Соёлмаа
3. Гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Хонгорзул
4. Тавдугаар сургуулийн 9а ангийн сурагч Энхбаярын Энхбуян
5. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Төмөрсүхийн Номин

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медалиар

1. Хоёрдугаар сургуулийн 7б ангийн сурагч Бат-Өлзийгийн Эмүжин
2. Дөрөвдүгээр сургуулийн 8а ангийн сурагч Чулуунпүрэвийн Хүчитбаатар
3. Хоёрдугаар сургуулийн 11а ангийн сурагч Мөнгөнхуяг Чойсүрэнжав
4. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Цолмонгийн Мөнххүлэг
5. Нэгдүгээр сургуулийн 2а ангийн сурагч Амгаланбаатар Азбаяр
6. Тавдугаар сургуулийн 4в ангийн сурагч О.Хас-Эрдэнэ

Аймгийн 2018 “Оны онцлох хүүхэд”-ээр

1. Сурлагын амжилт төрөлд оны онцлох хүүхдээр хоёрдугаар сургуулийн 12а ангийн сурагч Болдбаатарын Дөлгөөн
2. Урлаг, уран бүтээл төрөлд оны онцлох хүүхдээр нэгдүгээр сургуулийн 8а ангийн сурагч Ганзоригийн Мөнхбаяр
3. Биеийн тамир, спорт, бие бялдарын хөгжил төрөлд оны онцлох хүүхдээр нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Баянцогтын Болор
4. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга төрөлд гуравдугаар сургуулийн 10a ангийн сурагч Сайнгэрэлийн Одмаа
5. Эх орны түүх, соёл өв уламжлал төрөлд оны онцлох хүүхдээр тавдугаар сургуулийн 8б ангийн сурагч Өлзийтогтохын Марал
6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага төрөлд оны онцлох хүүхдээр-5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Энхтайваны Тэмүлэн
7. Бүтээлч ажил хичээнгүй байдал төрөлд оны онцлох хүүхдээр тавдугаар сургуулийн 10в ангийн сурагч Эрдэнэбаатар Хүслэн
8. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс төрөлд оны онцлох хүүхдээр Политехникийн коллежийн оюутан Батцэцэгийн Маралмаа
9. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацад тавдугаар сургуулийн 11а ангийн сурагч Лхагважавын Энхсувд
10. Багийн амжилт номинацад нэгдүгээр сургуулийн “Оролцоод хөгжье” клубын сурагчид

Аймгийн 2018 “Оны онцлох багш”-аар

1. Тавдугаар сургуулийн технологийн багш Б.МӨНХ-ӨЛЗИЙ
2. Нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д.ЭРДЭНЭЧИМЭГ
3. “Буян” цэцэрлэгийн хөгжмийн багш БАЯРМАА тус тус шалгарлаа.