ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахим хэрэглээг соёлтой болгох зорилготой тоглоом хийж байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-28

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас цахим орчин дахь аюулгүй байдлын талаар урьдчилан сэргийлэх талаар өсвөр үеийнхэнд зориулсан нэгэн сонирхолтой тоглоомыг хийж байгаа аж. Тодруулбал, цахим хэрэглээг хүүхдэд зөв хэрэглээ болгох талаас нь НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарч өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Life Hack” гэсэн нэртэй тоглоом хийж байгаа юм байна.

Энэ төсөл нь залуучууд, хүүхдийн өмнө ямар асуудал тулгамддаг вэ гэдгийг судалж, өсвөр үеийнхэнд зөв мэдээлэл өгөх зорилготой бөгөөд ирэх арваннэгдүгээр сар гэхэд бэлэн болно гэдгийг эх сурвалж хэллээ. Тоглоомын зарчим нь үе давах болон өөрийнхөө дүрийг бүтээж тоглох юм байна. Тэгээд дүрээрээ үе давах буюу өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудлуудыг тоглоомоор дамжуулж хүргэх гэнэ.
 

Өөрөөр хэлбэл, тоглохын хажуугаар өсвөр үеийнхэн юуг хийж болох, болохгүйг мэдэх аж.