ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малын тоо 66.5 сая хүрлээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-14

Мал тооллогын эцсийн дүн гарч манай орон нийт 66.5 сая малтай болжээ. Үүнээс адуу 3.9 сая, үхэр 4.4 сая, тэмээ459.7 мянга, хонь 30.6 сая, ямаа 27.1 сая тоологдожээ. Малын нийт тоо өмнөх оноос 240.3 мянга буюу 0.4 хувиар өсчээ. Тухайлбал, адуу 229 толгой, тэмээ 25.6 мянга,  хонь 444.5 мянгаар өсч, үхэр 7.6 мянга, ямаа 222.4 мянгаар буурсан байна. нийт мал сүрэгт хонь 46.0 хувь, ямаа 40.8 хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үхэр, ямааны тоо буурсан үзүүлэлт гарчээ. Мөн малын тоо Увс, Дорноговь, Дундговь, Дорнод,Хөвсгөл аймагт таван төрлөөр өсчээ. Хамгийн олон малыг Хөвсгөл аймаг тоолуулсан байна.