Улаанбаатар төмөр замын харьяа “Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ-ын чиглэлд тээвэрлэлт хийж явсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байхдаа замаасаа гарч унасан осол энэ сарын 17-нд гарсан.
Тэгвэл тус осолтой холбоотойгоор “Дархан-1” өртөөний төмөр замын зургаан ажилтан буюу замын нэгдүгээр ангийн дарга, орлогч, хариуцсан хоёр мастер, өртөөн дарга зэрэг ажилчдыг ажлаас нь халжээ. Мөн 20 гаруй төмөр замчныг нэгээс гурван сарын цалингийн 20 хувиар шийтгэсэн аж.