ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл нуур дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-22

Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөсний баяр” гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болох билээ.  Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжиж үзжээ.  Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөсний зузаан  1.02 см байсан аж.  

Мөсний баярыг Хатгал тосгоноос 1. 5 км зайд байрлах  Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ. Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж буй аж.