Сүхбаатар аймагт 10 настай хүү мориноос унаж нас барсан хэрэг саяхан гарсан билээ. Уг хэргийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Хүү уралдааны мориндоо тэжээл өгчихөөд жүчээнээс буцаж байхад нь ойролцоо буюу 20-30 метрийн зайтай явж байсан хэсэг морьтой хүмүүс рүү морь нь гэнэт давхиж очоод мөргөж, хүү унажээ. 10 настай хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч замдаа нас барсан байна.
Тухайн үед хүүтэй хамт нэг хүүхэд, хоёр том хүн явж байсан ч морь гэнэт давхисан учраас хөөгөөд гүйцээгүй гэсэн байсан. Хэргийг шалгаж байгаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хэрэг гарсан өдрөөс гурав хоногийн дараа Сүхбаатар аймаг дахь ГБХЗХГ-т мэдээлсэн. Хүү тухайн морины уяачийн хадам эгчийнх нь хүүхэд юм билээ” гэв.