Өчигдөр Хөвсгөл аймагт удаан хугацаагаар тог тасарсны улмаас айл, өрхүүдийн цахилган хэрэгсэл шатаж, гэмтсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 18:00 цагийн үед тасарсан тог өнөө өглөө үүрийн 05 цагийн үед оржээ. Энэ хугацаанд бүтэн 11 цагийн турш цахилгаангүй байсан айлуудад өндөр хүчдэлтэй тог ирснээс зөвхөн Баянзүрх суманд л гэхэд 20 гаруй айлын зурагт болон бусад цахилгаан хэрэгсэл шатсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хөвсгөл аймаг тог дамжуулан авдаг Булган аймагт гэмтэл гарснаас ийнхүү олон цагаар тог тасарсан аж.