ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оргож яваад амиа алдсан цэргийн хэргийг шалгаж эхэлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-18

Сар шинийн өмнөхөн Увс аймгийн Баруунтуруун дэх цэргийн ангид алба хааж байсан цэрэг ОХУ-ын хил давж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Талийгаачийг хил давж гараад өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан  аж.

Харин ар гэрийнхэн нь “Хэзээ ч амиа хорлох хүүхэд биш, цэргийн ангид нь дарамт шахалт байсан байх. Түүнийг тэсвэрлэхгүй зугтаасан байх. Тиймээс хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хүссэн байгаа” гэлээ.

Тэгвэл энэ хэргийг Тагнуул, цагдаагийн газар хамтран шалгаж байгаа аж. Тувагийн нутаг дэвсгэрт болсон учир, тус улсаас ч шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэл өгчээ.