Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багт энэ сарын 4-ний өдөр есөн давхар угсармал байрны дөрвөн давхрын тагтнаас бага насны хүүхэд унажээ.
Тус байрны оршин суугч Б-ийн зургаан настай хүү Д нь дөрвөн давхраас унахдаа өргөтгөлийн хоёр давхар байрны дээвэр дээр унаж гэмтсэн байна. Хүү одоогоор эмчлүүлж байгаа аж.
Урин дулааны цаг ирж, иргэд цонх хаалгаа онгойлгох нь ихэсдэг. Энэ хэрээр хүүхэд хамгаалалтгүй цонхон дээр гарч унах, гэмтэх, улмаар амиа алдах хэрэг ихэсдэг.
Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа дээшлүүлж, зориулалтын тор, хамгаалалтын төмөр хийхийг холбогдох албаныхан анхааруулж байна. Мөн хүүхдээ харж хандах хүнгүй ганцааранг нь орхихгүй байхыг санууллаа.