ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн зуслангийн нэг өдрийн төлбөр 28-30 мянган төгрөг байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-06-04

Нийслэл хотын ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ.  Эдгээр зуслан эхний ээлжийн хүүхдээ энэ сарын 10-наас хүлээж авахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

Иймд НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж байгаа аж.

Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд төлбөр нь нэмэгдэж, өдрийн 28-30 мянган төгрөг болжээ. Зусланд амрах эрхийн бичгийг Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхэлсэн байна.