ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв зам дагуу амьдардаг малтай иргэдэд малын хүзүүвч тараажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-25

2018 онд улсын хэмжээнд мал, амьтан дайрсан 93 осол бүртгэгдсэн байна. Эдгээр ослын  66 хувь  буюу 62 нь орон нутагт бүртгэгджээ.

Энэ төрлийн осол, хэрэг хөдөө, орон нутгийн замд дийлэнх хувийг эзэлж байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгээс төв магистрал зам дагуу амьдардаг малтай иргэдэд малын хүзүүвч тараан урьдчилан сэргийлж ажиллаж байгаа аж.