ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тоглоомын тайлбайд тоглож байсан есөн настай охин ор сураггүй алга болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-15

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил хийж байна. Охиныг хайх эрлийн ажил үргэлжилж буй бөгөөд тус аймгийн Цагдаагийн газраас 30 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн ирж ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн сураг гараагүй байна. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгнө үү.