ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Турк сургуулийн 40 сурагч хордлогын эмчилгээ хийлгэж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-06

Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид энэ сарын 1-нд хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан. Одоогоор нийт 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тэдний хоолны хордлогын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй боловч, мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Түүнчлэн, уг хэрэгтэй холбоотойгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас шуурхай хуралдаан зарлаж, хариуцлага алдсан сургуулийн тогооч нарыг ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.  Анх зургадугаар сарын 1-ний 14:00 цагийн үед 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь 23 болон нэмэгдэж, 2-нд 13, 3-нд есөн хүүхэд нэмж хэвтсэн бөгөөд нийт 40 хүн эмчлүүлжээ.