Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэх газарт өнгөрсөн сарын 17-нд ой хээрийн түймэр гарчээ.
Улмаар ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны найман ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, тавдугаар сарын 29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан байна.
Гэвч, мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин асч, энэ сарын 02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон байна. Гэхдээ захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан гэсэн мэдээлэл байна.