ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шилийн богдод гал тавьсан этгээдүүдийг баривчилжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-22

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт тал хээрийн 2, обьектын 1, нийт 3 гал түймрийн хэрэг өчигдөр гарчээ.

Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол амссан уг түймрийг сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна.

Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, 5 иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Тэд гал түймэр гаргаад зугтсан ч машиных нь дугуй хагарч, баригдсан талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.