ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт элэг тайрах хагалгаа хийжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-06-06

Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт элэг тайрах хагалгааг анх удаагаа хийсэн байна. “Хавдрын эсрэг хамтдаа” үндэсний аяны хүрээнд элэгний хорт хавдартай 48 настай эмэгтэйд хийсэн хагалгаа гурван цаг үргэлжилж, амжилттай болсон байна. Хагалгаанд орсон өвчтөн  хагалгааны өмнөх өдөр томографын шинжилгээгээр  6-7 см орчим хавдартай болох нь оношлогджээ. Мөн эмч нарын үзлэгээр мэс засал хийн хавдартай хэсгийг тайрч авах боломжтой гэсэн хариу гарсан аж. 

Мэс засалд орсон өвчтөний элэгний 35 орчим хувийг тайрсан. Өвчтөний биеийн байдал сайн байгааг ХСҮТ-ийн ерөнхий захирал, доктор, профессор Ж.Чинбүрэн тайлбарласан юм. Увс аймаг нь улсын хэмжээнд элэгний хорт хавдрын тохиолдол хамгийн ихтэй аймаг аж. Тиймээс тус аймгийн иргэдийг зөвхөн эмч, эмнэлэгт найдах бус хорт хавдраас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн өвчлөлийн үзлэг шинжилгээнд байнга хамрагдаж байх хэрэгтэйг профессор Ж.Чинбүрэн онцолж байв.