ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-д гарсан түймэр хил давжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-24

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас энэ сарын 22-ны өдрийн 12.42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна. Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, нэг автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас нэг нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 10 иргэн, дөрвөн автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас нэг нисдэг тэрэг, зургаан автомашин, 15 морьтойгоор ажиллаж байгаа аж.

Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Монголоос ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийг албаны хүмүүс онцолжээ.