Дорноговь Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 2 дугаар багт 3000 м3/хоног хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламжийг барих ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан энэ сарын 16-ны өдөр Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэг, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганзориг болон холбогдох албаны төлөөллүүд цэвэрлэх байгууламжийн барилга угсралтыг гүйцэтгэгч “HNC компани”-ийн төлөөллүүдтэй уулзлаа.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил ирэх 2020 оны 05 дугаар сард ашиглалтад оруулах бөгөөд төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн корпус барилга, уурын зуух, сараалжийн барилга, лаг боловсруулах барилгын ажлыг хийх аж. Мөн нэгдсэн биологи цэвэрлэгээ, бохир усны гол коллектор, Ус хангамжийн шугам, гүний худаг, гадна дулаан, цэвэр усны шугам, технологийн усны шугам, гадна цахилгаан, гадна холбоо, автоматик, гадна холбоо, (шилэн кабель), аршанд өвөршандыг холбосон бохир ус дамжуулах 4.5км шугамын ажлыг хийх юм байна.