ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-аас орж ирсэн түймэр унтараагүй байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-29

Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгт буюу Хэнтий аймгийн Батширээт сумын Хашлиг хэмээх газраар ОХУ-аас ойн түймэр орж ирээд найм хонож байна. Түймэр одоо хүртэл бүрэн унтраагүй байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар 19500 га ой шатаад байгаа ажээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 63 алба хаагч  түймрийн урд талд, Үндэсний аюулгүй байдлын алба хаагчид түймрийн баруун, баруун урд талд 41 алба хаагч, Батширээт сумын 77 иргэн, Биндэр сумын 20 иргэн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын "Чингисбал” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын.29-нд Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 24 алба хаагч, хоёр автомашин, Хилийн 0132 дугаар ангийн 30 алба хаагч, таван автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын есөн албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 19 иргэн, хоёр автомашин, нийт 82 хүн, арван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.