ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үлэг гүрвэлийн шинэ олдвор олджээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-29

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байшин цав гэдэг газраас Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан хайгуулын баг үлэг гүрвэлийн шинэ олдвор илрүүлжээ. Шинэ олдворыг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэсэн байна. Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан Хадрозавр (нугасан хошуут) үлэг гүрвэлтэй төстэй болохыг судалгаагаар тогтоожээ. Өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа аж.