Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг ЦЕГ-тай хамтран энэ жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийг хэрэгжүүлэхэд нийт 740 сая төгрөг шаардагдах аж. Үүнээс хүүхэд хамгаалагчдад олгох цалин хөлс, урамшууллын зардал болох 460 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, хүүхэд хамгаалагч нарын сургалтын зардал, иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлын зардалд 235 сая төгрөгийг Хүүхэд, хөгжил хамгааллын хөтөлбөрийн зардлаас 45 сая төгрөгийг Ãэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас тус тус санхүүжүүлэх юм байна. Төслийн талаар ЦЕГ–ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаанаас тодрууллаа.
-“Хүүхэд хамгаалагч” төсөл хэрхэн хэрэгжих вэ. Томчуудын үүрэг оролцоо ямар түвшинд байх вэ?
-“Хүүхэд хамгаалагч” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд туршилтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд амжилттай өрнүүллээ. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхэд таван төрөлд хамгаалагдана гэж заасан байдаг. Тухайлбал, сургуулийн орчинд, хамгаалах ажиллагаа явуулж байгаа. Мөн эцэг, эхийнхээ хажууд, гэр бүлийн орчинд олон нийтийн газар хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлууд буурахгүй байгаа. Тиймээс гудамж талбай, олон нийтийн газар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр иргэдийн оролцоог түшиглэн “Хүүхэд хамгаалах” төслийг хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Хүүхэд хамгаалагч төсөлд ахмад настан, хүүхдийн чиглэлээр ажиллаж байсан цэрэг цагдаагийн хүмүүс хамтарч ажиллана. Нөгөө талаас иргэд, эцэг, эхчүүд өөрсдөө дэмжлэг үзүүлж ажиллах учиртай чухал арга хэмжээ гэж ойлгож болно. Бидний зүгээс жилд нэг удаа хүүхдийнхээ төлөө гуравхан цаг ажилла гэдэг хүсэлтийг тавьж байгаа юм. Гудамж талбайд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр уг үйл ажиллагаа зохион байгуулснаар хүүхдийн эсрэг гарч буй гэмт хэргийг тодорхой хэмжээнд буруулна гэж харж байна. Энэхүү арга хэмжээг ХНХЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЦЕГ, ХЗДХЯ хамтран зохион байгуулж байна.
-Яг ямар арга хэмжээг зохион байгуулна гэсэн үг вэ. Хэдэн сар үргэлжлэх төсөл вэ?
-Өнгөрсөн хугацаанд туршилтаар хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээнд үр дүн гарсан. Мөн эцэг эхчүүдийн оролцдог “School police” төсөл үргэлжилж байгаа. Түүн шиг эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн оролцоотойгоор эргүүл хяналт шалгалтыг явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийг хүмүүжүүлэхэд тухайн гудамжнû хүн бүр оролцдог гэдэг шиг, хүүхдийн хүмүүжилд хүн бүрийí оролцоо чухал болжээ. Тийм учраас иргэд та бүхэн ердөө л жилд ганцхан удаа гурван цаг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаарай гэдгийг дахин хэлмээр байна. Тухайн хороо, сумдаас зохион байгуулж буй нэг иргэн байгаа бөгөөд сарын 293 мянган төгрөгийн цалинтай. Цалин хөлсний хувьд Ахмад настны хөдөлмөрийг дэмжих сангаас санхүүжилт шийдэгдэх юм. Ерөнхийдөө аравтын системээр зохион байгуулна. Ингэхдээ хороо гэмт хэрэг түлхүү гардаг цэгүүд буюу харанхуй гудамж, камергүй цэгүүдэд ажиллахыг хэлж байгаа юм. Хүүхэд хамгаалагч төсөл 2019 оныг дуустал зохион байгуулагдана. Дараа нь хэрэгжилòийн үр дүнг харж байгаад 2020 онд дахин хэрэгжүүлэх эсэхээ шийдэх юм.
-Гудамж талбай, олон нийтийн газар хүүхдийн эрх зөрчигдсөн талаарх тоо баримт байвал мэдээлэл өгөөч?
-Нийт гэмт хэргийг 100 хувь гэж үзвэл, гудамж талбай, олон нийтийн газар эрх нь зөрчигдөж буй гэмт хэрэг 70 орчим хувийг эзэлдэг. Үүнд хулгайд эд зүйлээ алдах, булаалгах, төөрөх, дээрэмдүүлэх, зодуулах, залилан мэхлүүлэх гэх мэтээр гэмт хэргийн хохирогч болох тохиолдох зонхилж байна. Энэ төрлийн гэмт хэрэг 70 хувийг эзэлж байгаа нь өндөр тоо. Орчин үеийн дэвшилтэд технологи, камержуулалтаар хангах, аюулгүй хотыг бий болгоход нилээн өндөр өртөгтэй байдаг. Харин дэлхийн ихэнхи орнууд асуудлыг шийдэхийн тулд иргэдийн оролцоог түшиглэсэн сайн туршлагууд их бий. Бид энэ жишгийг хэрэгжүүлэхэд асуудал байхгүй шүү дээ.