ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүртгэлгүй мотоциклын судалгааг гаргана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-05

Дулааны улирал эхэлж байгаатай зэрэгцэн хөдөө, орон нутагт мотоциклийн хөдөлгөөн ихээр нэмэгдэж энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Он гарснаас хойш мотоциклтой холбоотой ослын улмаас нийт 28 хүний амь нас хохирсны 96,4 хувиар буюу 27 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд мотоциклын хөдөлгөөнтэй холбоотой бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мотоцикл-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Тээврийн цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.  Тухайлбал, бүртгэлгүй мотоциклын судалгааг гаргаж, улсын бүртгэлд хамруулах, мотоцикл хэрэглэгчдийг “А” ангиллын курс, сургалтад хамруулж үнэмлэхжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, мотоциклын овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалтыг урд, хойд, хажуу талуудад нэмж байршуулан ажиллаж байна. Түүнчлэн мотоциклийн жолооч иргэдийг гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалах малгай өмсөж хэрэглүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.