ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймагт тарваган тахал гараагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-05

Увс аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан малчин тарвага өвчсөнөөс үүдэж, тарваган тахал өвчин авсан байж болзошгүй гэх тохиолдол өчигдөр бүртгэгдсэн билээ. Улмаар бие нь муудаж, аймгийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байдаг.

Үүнээс болж өнөөдөр Увс аймгийн хэмжээнд хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэг хичээллүүлэхгүй, тухайн иргэний харьцсан гэх ойр тойрны хүмүүст шинжилгээ хийх, хорионд оруулах арга хэмжээ аваад байсан юм. Тэгвэл лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр 13:15 цагт гарч, онош үгүйсгэгдсэн байна.

Холбогдох журмын дагуу албаныхан лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллажээ.