ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цаг агаарын улмаас 9000 гаруй мал өлдөөд байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хөдөө орон нутагт хүндхэн нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд  цаг агаар хүйтэрч, нойтон цас орон зарим газраар хүчтэй шороон шуурга шуурч байгалийн ноцтой үзэгдэл болсон билээ.  Энэ үеэр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын  есөн мянга орчим мал зогсоо байдалтай өлджээ. Алаг-Эрдэнэ сумын 18 айл зусланд буусан бөгөөд  саяхан орсон цасны зузаан гэрийн бүслүүр давсан байна. Үүний улмаас мал идэх өвсгүй болж,  Лхагва гарагаас хойш 9000 орчим толгой мал зогсоо байдалтай өлджээ.

Харин Баянзүрх суманд айлууд малаа хашаанаасаа гаргаж чадахгүй байдалд хүрсэн бол Цэцэрлэг суманд агаарын тeмпeратур хасах градуст шилжжээ. Эрдэнэбулган, Цагаан-Уул сумд, Хатгал тосгонд цасан бүрхүүл тогтсон, цас үргэлжлэн орсоор байгаа аж.