ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халиар түүж яваад, амиа алджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-08

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн “Булагт” гэдэг газар Шарын гол сумын Санжинт багийн оршин суугч 65 настай О халиар түүх гэж яваад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 6-ны 23:26 цагт хүлээн авч, онцгой байдлын 10 алба хаагч, орон нутгийн есөн иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Талийгаач гадны нөлөөтэй нас барсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.