ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт цаг агаар хүндэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-19

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зусландаа буусан 18 айлын цасны зузаан гэрийн бүслүүрт хүрсэн тухай эх сурвалж мэдээлжээ.  Тавдугаар сарын 18-ний өдрөөс хойш өнөөг хүртэл 9000 орчим толгой мал зогсоо байдалтай өлджээ. Баянзүрх суманд айлуудын мал хашаандаа хашигдсан байдалтай байгаа бол Цэцэрлэг суманд агаарын тeмпeратур хасах градуст шилжжээ. Эрдэнэбулган, Цагаан-Уул сумд, Хатгал тосгонд цасан бүрхүүл тогтсон, цас үргэлжлэн орсоор байгаа аж. Шуурхай арга хэмжээ авахаар аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж байгаа юм.