ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн алба хаагч нар хүчингийн хэргээр шалгагдаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдож улмаар хэргийг шалгаж байгаа. Мөн дээрх хүчиндүүлсэн гэх охид одоогоор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байранд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин нэг охин нь зургаан сартай жирэмсэн болсон талаар мэдээлэл гараад байгаа юм. Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн охины ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан талаар мөн л ар гэр нь мэдээлжээ.

Энэ байдал даамжирч дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлсэн тухай мэдээлэл хэдийнэ олон нийтэд хүрээд байгаа юм. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Аав нь ажлаар явахдаа охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан аж. Харин аавыг нь явсан хойгуур охиныг дарамтлан олон удаагийн үйлдлээр биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг байсан нь тогтоогдоод байгаа аж. Улмаар хэрэг үйлдсэн алба хаагчийг Мөрдөн шалгах газрын тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.