ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бага насны хүүхэд амиа хорложээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

Насанд хүрээгүй хүүхэд амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт байрлах айлд бага насны хүүхэд нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газрын шалгалтаар тавдугаар сарын 19-ний өдөр 21 цагт ирсэн 15 настай М хүү өөрийн амьдардаг байсан байшингийнхаа хөндлөвч модноос боомилж нас барсан байжээ. Талийгаач хүү өөрийн өмсөж явсан шар өнгийн дурдан бүсээр өөрийгөө боож нас барсан аж. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг болон гадны нөлөөтэй байсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.