ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн тусгай хамгаалалтын үеэр үймээн үүсгэсэн хүмүүсийг шалгаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-27

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан. Энэ үеэр улсын тусгай хамгаалалт Төрийн ордон орчимд гарсан байв. Учир нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид манай улсад ирсэн байсан билээ. Харин олон улсын зочид төлөөлөгчид манай улсын төрийн тэргүүнд жуух бичиг гардуулах ёслол болохын өмнөхөн дээрх төрийн бус байгууллагын хүмүүс Төв талбай дээр жагсаал зохион байгуулах үеэрээ машинаараа урсгал сөрж улмаар тусгай хамгаалалттай бүс рүү нэвтрэхийг завдаж үймээн үүсгэсэн байна.

Энэхүү үймээнийг цагдаагийн байгууллага хүч хэрэглэн таслан зогсоож улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Б.Жагар болон Цэгмид нарыг түр саатуулан байцаалт мэдүүлэг авсан байна.

Жагсаал зохион байгуулагчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгийн газраас зөвшөөрөл хүссэнийг нь олгоогүй бөгөөд тэд ийнхүү зөвшөөрөлгүй байсан аж.

Олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн, улсын тусгай газар руу нэвтрэхийг завдсан хэргээр жагсаалд оролцож байсан нэр бүхий хүмүүсийг мэдүүлэг тайлбар авчээ. Одоогийн байдлаар жагсаал зохион байгуулж, Төв талбай дээр автомашинтай тусгай хамгаалалт руу нэвтрэхийг завдсан хэргээр Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.