ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайншандын хоёрдугаар багийн цэцэрлэг ирэх онд ашиглалтад орно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-04

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын эрүүл аюулгүй, ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрд хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд Сайншанд сумын хоёрдугаар багт АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, эко цэцэрлэгийн барилгын шавыг өнөөдөр тавилаа.  Цэцэрлэгийн барилгын ажлыг "Монголиан пропертис" ХХК гүйцэтгэх бөгөөд 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Шав тавих ёслолын арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клэчэски, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Мөн 2017 онд АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, жишиг цэцэрлэгийг Замын-Үүд суманд ашиглалтад оруулсан аж.