Энэ хавар нийтдээ 29.7 сая эх малын 74.5 хувь буюу 22.0 сая 152.9 мянган хээлтэгч төллөж, 21.0 сая 609.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.0 хувьтай байгаа ажээ. Том малын зүй бусын хорогдол 595.3 мянга болж, оны эхний нийт малын 0.90 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байгаа аж.
Бэлчээрийн ургамал ургалтын байдал нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байгаа аж. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад, сайн нь 10 хувиар, дунд нь 40-50 хувиар илүү байна.