ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мисс Ё.Нямжав консул болох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

2001 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний титмийг авч, мөн тэр жилээ БНСУ-д болсон миссийн тэмцээнд амжилттай оролцож, шуугиулж явсан сайхан бүсгүй бол Ё.Нямжав. Анхны ханиасаа салж, дараа нь МАН-ын нөлөө бүхий эрхэмтэй амьдралаа холбосон хэмээн шар хэвлэлээр бичүүлж байсан тэрбээр үүнийг батлах гэсэн мэт МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байлаа. 

Мөн өдгөө Ерөнхий сайдаар ажиллаж буй У.Хүрэлсүхийг Шадар сайд болоход нь зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ. Тэгвэл 2016 оны сонгуулийн дараа Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дарга болж, албан тушаал ахисан. Түүнийг сайн ханийн нэрээр албан тушаал ахилаа, эсвэл сайн ах нар намд нь байна уу гэх мэтээр олон удаа харлуулж байлаа. 

Сингапурт боловсрол эзэмшиж, хожмоо БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн бүсгүй өдгөө БНХАУ-ын Шанхай хотноо Ерөнхий консул болох гэж байна. УИХ-аас энэ оны хоёрдугаар сарын 01-нд Шанхай хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд Гадаад харилцааны яамнаас түүний нэрийг санал болгосон гэх мэдээлэл ч гарч эхлэв. 

Мөн сайн эгчийн нэрээр багагүй шуугиулаад амжсан УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүндарь хоёр ч удаа Элчин сайдын томилгоонд гологдсон. Тэгвэл энэ удаа тэр эргээд Нью-Йорк дахь консулаар томилогдохоор болсон гэх яриа чих дэлсэж байна.